Эрүүл мэнд, шим тэжээл
Nutrilite™ Кальци, магни - Хүүхдийн өсөлтийг дэмжигч
Nutrilite™ Кальци, магни агуулсан зажлууртай шахмал нь биеийг амин дэмүүдээр төдийгүй биед нэн чухал кальци, магни, бета-каротинаар хангадаг биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Nutrilite™-ийн жимсний баяжмалаар бэлтгэсэн энэхүү тааламжтай амттай бүтээгдэхүүнийг зажлууртай шахмал хэлбэрээр худалдаанд гаргасан. Түүнчлэн бүтээгдэхүүн нь хүүхдийн хооллолтыг нэмэлтээр гайхалтай баяжуулах тул хүүхэд тань кальци болон магнийг шаардлагатай хэмжээгээр авч чадаж байгаа эсэхэд та бүрэн итгэлтэй байж болно.
Давуу талууд
• Найрлага дахь кальци нь булчингийн агшилтад тусалж, яс, шүдний эдийн зөв хөгжилд нөлөөлдөг.
• Магни нь булчинг суллан, мэдрэлийн болон булчингийн тогтолцооны ажиллагааг дэмжиж, ясны бат бөх байдлыг хангадаг.
• Эрдэс бодисын комплекс нь судас, зүрхний хэмнэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон биеийн бусад үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Нэг элемент дутагдахад нөгөө нь түүний нөөцийг (тэр дунд ясны эдээс) шавхдаг учраас эдгээр эрдэс бодисын тэнцвэрийг хадгалах нь маш чухал.
• Шахмалыг залгихад хүндрэлтэй байдаг хүмүүст тохиромжтой.
• Чихрийн шижинтэй хүмүүст тохиромжтой (нүүрс ус, илчлэг бага хэмжээгээр агуулдаг)*.
• Цагаан хоолтнуудад тохиромжтой (хясааны кальцийн карбонатыг хэрэглэхэд асуудалгүй гэж үзвэл)
• Генийн өөрчлөлтөд ороогүй, цавуулаг болон лактоз агуулаагүй.
* Эмчийн зөвшөөрлөөр.