Эрүүл мэнд, шим тэжээл
Nutrilite™ Double Energy-ийн Хүүхдэд зориулсан функционал хооллолтын иж бүрдэл
Nutrilite™ Хүүхдэд зориулсан функционал хоол тэжээлийн багц Таны хүүхдийн эрүүл өсөлт болон оюуны хөгжилд шаардлагатай бүх зүйлээр хангана!
Хүүхдийн өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай Nutrilite™ эрүүл мэндийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүд нь бие биенээ нөхөж үйлчилгээ, үр нөлөөгөө илүү сайжруулдаг. Энэ багцад Nutrilite™ Хүүхдэд зориулагдсан лютеин болон зеаксантинтай Омега-3, Nutrilite™ Хүүхдэд зориулагдсан мультивитаминуудтай зажилдаг шахмал болон Nutrilite™ Кальци, магнитай зажилдаг шахмалууд тус тус багтсан болно.
Эдгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь таны хүүхдийн эрүүл мэнд, оновчтой хөгжлийг дэмжихэд шаардлагатай чухал эрдэс бодис, витаминуудыг агуулдаг. Бүтээгдэхүүнүүд дараах зүйлүүдэд сайн нөлөө үзүүлнэ:
Дархлааны тогтолцоог сайжруулахад Биеийн болон оюун санааны эрүүл өсөлтөд Хоол боловсруулалтыг хэвийн болгоход Идэвхтэй амьдралын хэв маягт зориулагдсан энергийг нэмэгдүүлэхэд Nutrilite™Хүүхдэд зориулагдсан лютеин болон зеаксантинтай Омега-3 Омега-3 олон ханаагүй тосны хүчлүүд (докозагексаены + эйкозапентаены), А, Е витамин болон лютеин, зеаксантины нэмэлт эх үүсвэр .
Бүтээгдэхүүний гол давуу талууд:
Омега-3 олон ханаагүй тосны хүчлүүдийн түвшинг ихэсгэсэн, витамин А, лютеин, зеаксантин зэрэг нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдийг нэмсэн.
Нэмэлт найрлага нь дархлаа болон нүдний эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг.
А, Е витамин, лютеин, зеаксантиний хослол нь нүдийг хурц гэрэл, цэнхэр туяанаас хамгаалахад тусалдаг.
Хүүхдийн когнитив чадварт эерэгээр нөлөөлж, тархины хөгжлийг дэмжинэ.
Гэдэсний бичил орчинг эрүүл байлгаж, хүүхдийн ходоод гэдэсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Nutrilite™ Мультивитаминуудтай зажилдаг шахмал Жүржийн амттай зажилдаг шахмал хэлбэрээр гаргасан поливитамин болон мульти эрдэс бодисуудыг агуулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Өвөрмөц найрлага нь бие организмыг шаардлагатай бүх витамин, чухал эрдэс бодис, бета-каротиноор хангаж өгдөг.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь:
витамин;
үндсэн микроэлементийг агуулдаг.
Түүнчлэн витамин, эрдэс бодисын энэ комплекс нь дараах зүйлүүдийг агуулна:
Коферментэн бүлгийн микроэлементүүд: В1, В2, РР, биотин, В6, В5, В12 мөн фолийн хүчил нь энергийн процесс, биеийн оновчтой өсөлтөд шаардлагатай байдаг. Уураг, өөх тос, нүүрс ус ихсэх тусам тэдний хэрэгцээ нэмэгддэг.
Витамин РР нь бичил эргэлт болон когнитив үйл ажиллагааг сайжруулдаг.
Цайр нь энергийн солилцоо, өсөлтөд зайлшгүй шаардлагатай чухал уураг, нуклейн хүчлүүдийн нийлэгжилтийг дэмждэг.
Витамин D, кальци, магни, фолат нь булчингийн тогтолцооны эрүүл мэндийг хангадаг.
Бета-каротин нь дархлааны системийг бэхжүүлж, халдвар авах эрсдлийг бууруулан хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлүүдийн нөлөөллийг бууруулна.
Nutrilite™ Кальци, магнитай зажилдаг шахмал Кальци, магни болон бета-каротинийг оролцуулаад витамин, чухал эрдэс бодисын төгс хослол. Энэхүү бүтээгдэхүүн нь зажилдаг шахмал бүхий хэрэглэхэд эвтэйхэн хэлбэрээр гардаг бөгөөд халуун орны тропик жимсний таатай амттай Nutrilite™ тропик жимсний баяжмал дээр суурилсан бүтээсэн.
Кальци нь яс, шүдний эдийн зөв хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ, яс шүд бат бөх, эрүүл байхад чухал үүргийг гүйцэтгэнэ.
Магни нь мэдрэлийн болон булчингийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, яс бэхжүүлэхэд тусалдаг.
Бүрэлдэхүүн хэсгүүд нь оновчтой харьцаатай, биед амархан шингэдэг, санал болгодог тунгаар агуулагддаг бөгөөд организмд эерэг, сайн нөлөө үзүүлдэг.