Бүтээгдэхүүний мэдээлэл
Дотор давхарга: Зэврэлтээс хамгаалах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор титан нэмж сайжруулсан 316Ti зэвэрдэггүй ган. Дунд давхарга: Optitemp™ хөнгөн цагаан цөм нь халууныг бүх гадаргуугаар хурдан бөгөөд жигд хуваарилаж өгдөг. Гаднах давхарга: Индукцэн плитктэй нийцдэг 439 зэвэрдэггүй ган. Энэ багцад дараах зүйлүүд багтана: 35 см-ийн диаметртэй вок тогоо – 1 ширхэг ( код 128241 ). Хоол хийх боломжийг нэмэгдүүлэх сараалжин тавиурын иж бүрдэл - 1 иж бүрдэл (2 сетк), код 126668. Силикон жийргэвч - 1 иж бүрдэл (2 ширхэг), код 126664. Жорын товхимол - 1 ширхэг ( код 344175 ).
35 см диаметртэй хайруулын таваг нь ногоо, мах, далайн бүтээгдэхүүнүүдтэй хоолноос эхлээд Ази хоол, гэр бүлийн өдөр тутмын хоол хүртэлх төрөл бүрийн хоолнуудыг хийх зориулалттай болно.
Хэрэглэх зөвлөмж:
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Amway-ийн 35 см-ийн Вок тогоо — хоолны санаагаа бодит болгох шинэ боломж! Шинэ Вок тогооны олон талын хэрэглээг нээж, төрөл бүрийн хоол хийгээрэй. Ногоо, махыг хурдан хуурах, шарах, жигнэх, зэрэг олон аргуудыг ашиглан нэг хайруулын тавганд өөрийн дуртай олон хоолыг нэгэн зэрэг хийж болно. Optitemp™ технологи бүхий гурван давхар хийц нь халууныг хайруулын тавагны ёроол болон хажуу ханаар жигд тарааж, хоолыг үр дүнтэй болгоход тусалдаг. Vitalok™ технологи нь бага хэмжээний усаар хоол хийх боломжийг олгодгоос гадна хоол хийх аргыг зохих ёсоор нь ашигласан үед хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдах шим тэжээлт бодисуудыг хадгалахад тусалдаг. Дагалдах сараалжин тавиурууд нь Вок тогоог олон янзаар ашиглах боломжийг нэмэгдүүлж, хоол бэлтгэх өөр өөр аргыг туршиж үзэх боломж олгодог. Amway-ийн Вок хайруулын таваг нь дэвшилтэт технологи, олон талын хэрэглээ, сайтар бодож боловсруулсан дизайныг нэгтгэсэн гал тогооны төгс шийдэл юм. Материалын сан