Бүтээгдэхүүний мэдээлэл
Цаас, 12 хуудас + хавтас.
Энэхүү буддаг ном нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулагдсан болно. Зургуудыг өнгийн харандаа болон фломастераар будна. Гэртээ хичээл маягаар, хүүхдийн арга хэмжээн дээр эсвэл хүүхдийнхээ оюуны хөгжлийг дэмжих зорилгоор гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх үед ашиглахад тохиромжтой.
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Хүүхдэд зориулагдсан eSpring™ буддаг ном нь таны хүүхдэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслахаас гадна бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх болно. Энэ бол цэвэр ус, эрүүл мэнд, гэр бүлийн үнэт зүйлсийг харуулсан сэдэвтэй сонирхолтой зургуудаас бүрддэг 12 хуудастай ном юм. Энэхүү буддаг номыг хүүхдүүдэд зориулж тусгайлан бүтээсэн: том, ойлгомжтой зурагнууд нь будах үйл явцыг бүх насны хүүхдүүдэд хялбар, сонирхолтой болгож өгдөг. Будах явцдаа таны хүүхэд уран төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, нарийн ширийн зүйлд анхаарал хандуулж сурахаас гадна гарын ур дүйгээ хөгжүүлэх болно. eSpring™ буддаг ном нь дараах зүйлүүдэд хэрэг болно: гэртээ гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд; уулзалтууд болон мастер классын үеэр тоглоход; арга хэмжээ, презентацийн үеэр хүүхэд саатуулахад; хүүхдүүдэд зориулан сонирхолтой, хэрэгтэй бэлэг болгон барихад. Энэ номны сонирхолтой 12 хуудас нь хүүхдэд тань уран сэтгэмжийг хөгжүүлэх, өөрийн өнгөлөг ертөнцийг бий болгох боломж олгохоос гадна eSpring™-тэй хамт цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд туслах болно.