Бүтээгдэхүүний мэдээлэл
:
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Энэ багцыг «Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч шампунь» (код 126449 ба 126450) болон «Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч ангижруулагч» (код 126451 ба 126634) гэсэн Satinique™-ийн хоёр бүтээгдэхүүний ашиг тусыг газар дээр мэдрэх боломжийг үйлчлүүлэгчдэд олгох зорилгоор бүтээгдсэн. Ийм хандлага нь дараах боломжуудаар хангадаг: Бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь туршиж үзэх: Хэд хэдэн бүтээгдэхүүнийг туршиж үзээд тэдгээрийн хосолсон үр нөлөөг мэдрэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Олон талт байдал: Энэ багц нь бэлгэнд өгөх болон хувьдаа хэрэглэх хоёрын аль алинд нь тохирдог. Борлуулалтыг нэмэгдүүлэх: авсаархан хэмжээтэй энэхүү шийдэл нь хэрэглэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэн дахин худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг. Уг багцад дараах бүтээгдэхүүнүүд багтдаг: Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч шампунь– 8 мл Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч ангижруулагч – 8 мл *Бүтээгдэхүүн тус бүрээс 1 тестер. Бүрэн хэмжээтэй бүтээгдэхүүнүүд: Satinique ™ Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч шампунь (код 126449 – 280 мл, код 126450– 750 мл). Satinique ™ Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч ангижруулагч (код 126451 – 280 мл, 126634 – 750 мл). Тестер буюу туршилтын бүтээгдэхүүн нь таны бизнесийг хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл юм: Тестер нь зүгээр нэг Satinique™-ийн үс арчилгааны бүтээгдэхүүнтэй танилцах жижиг хувилбар биш юм. Энэ бол шинэ хэрэглэгчдийг татах, брэндэд итгэх итгэлийг бий болгох, бүрэн хэмжээтэй бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг бизнесийн гайхалтай хэрэгсэл юм. Тестер нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнтэй танилцах, давуу талуудыг нь мэдрэх боломжийг олгодог. Мөн тэд брэндтэй сэтгэл хөдлөлийн холбоог бий болгон дахин худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн үнэнч байдлыг бэхжүүлдэг. Тестерийг бизнесийн хэрэгсэл болгон үр дүнтэй ашиглахад туслах « Тестер нь таны бизнесийг хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл мөн » гэсэн ашиг тустай материалыг бид танд зориулан бэлтгэсэн байгаа. Презентац
ХЭРЭГЛЭХ ЗААВАР Шампунийг чийгтэй үс, хуйхандаа түрхэнэ. Зөөлөн иллэг хийх хөдөлгөөнөөр хөөсөртөл нь үрж угаасны дараа усаар зайлна. Нүдэнд орохоос сэргийлээрэй. Шампунийг хэрэглэсний дараа чийгтэй үсэндээ ангижруулагчийг түрхээд нийт уртынх нь дагуу тарааж, дараа нь усаар сайтар зайлж арилгана. Дээд зэргийн үр дүнд хүргэхийн тулд иж бүрдлээр нь хэрэглээрэй.