Бүтээгдэхүүний мэдээлэл
Ашиглаж эхлэхээс өмнө хэрэглэх болон арчлах зааврыг уншина уу! Хэрэглэхийн өмнө хутганы блокийг сайтар эргүүлж бэхэлнэ. 3 товгорыг нүхэнд оруулж, даран, цагийн зүүний дагуу эргүүлнэ.
Хэрэглэх видео заавар:
700 мл хэмжээтэй том сав нь тунгалаг АС-хуванцраар хийгдсэн бөгөөд аяга таваг угаагч машины зөвхөн дээд тавиур дээр угааж болно. Зэвэрдэггүй гангаар хийсэн хутганы блок (солбисон ирүүд)-ийг аяга таваг угаагч машинд угаахгүй байхыг зөвлөж байна. Цахилгаан хөдөлгүүрийн блокийг усанд хүргэж болохгүй. АБС*-хуванцраар хийсэн аяллын тагийг аяга таваг угаагч машинд угааж болохгүй. 350 мл хэмжээтэй жижиг сав нь тунгалаг АС-хуванцраар хийгдсэн бөгөөд аяга таваг угаагч машины зөвхөн дээд тавиур дээр угааж болно.
* АБС-хуванцар нь цохилтод маш тэсвэртэй, уян хатан шинж чанартай орчин үеийн синтетик полимер юм. Техникийн үзүүлэлтүүдийнхээ ачаар инженерийн болон барилгын материал болгон өргөн хэрэглэгддэг. АБС нэршил нь гурван мономерийн (акрилонитрил, бутадиен, стирол) эхний үсгүүдээс бүрдсэн товчлол юм.
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
iCook™ Холигч нь эрүүл бөгөөд амттай хоол бэлтгэхэд хэрэгтэй таны туслагч юм. Хүчирхэг суурин iCook™ Холигч нь хоолны орцыг хурдан, хялбар буталдаг. Смүүти, коктейль, хүүхдийн нухаш, зууш, сүмс хийхэд тохиромжтой. Иж бүрдэлд холих 2 аяга, хавхалга бүхий аяллын таг багтсан. Хавхалгатай аяллын таг нь аягыг сайтар таглаж, коктейль эсвэл смүүтийг авч явах боломжийг олгодог. Таны цүнхэнд юу ч асгарахгүй! Эдэлгээний хугацаа: 24 сар